Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд “Маамуу нааш ир” хүүхдийн дуунд хөшөө босгох тухай болон баар цэнгээний газруудын цагийн хуваарь, Сонгинохайрхан дүүрэгт зам тавих зэрэг асуудлууд орсон. Нийслэлийн хамгийн олон хүн амтай, өнөр дүүргийн нэг болох СХД-ийн нутаг дэвсгэр I хорооллын арын дэнж дээр зам тавих асуудлыг дүүргийн ИТХ-ын дарга М. Цэрэндорж танилцууллаа. Яг одоо байгаа байдал гэвэл зургаан жалга дамжсан гүүрээр иргэд явж байгаа аж. I хорооллын арын дэнж бүхэл бүтэн гэр хороолол болж суурьшсан байгаа. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн дэд бүтцийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага бий учраас ийн зам тавихаар болж байгаа юм байна. Энэ замыг Баянхошууны тоосгоны үйлдвэрээс “Чингис Соосэ” их сургууль хүртэл үргэлжлүүлэн тавихаар төлөвлөжээ.
Б.Анхаа
Б.Анхаа