Хаврын чуулганы сүүлчийн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганы сүүлчийн хуралдаан эхэллээ

Хаврын чуулганы сүүлчийн хуралдаан эхэллээ
Улсын Их хурлын хаврын чуулганы сүүлийн хуралдаан эхэллээ. Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 04 дүгээр дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат танилцуулна.
Мөн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулна.
Үүний дараагаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлэг хийх юм байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдааны амна танилцуулах юм. Дээрх хоёр асуудлыг хэлэлцсэний дараагаар УИХ-ын чуулганы хаалтын ажиллагаа болно.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж