
Анритай олон жилийн гэрээг үзэглэж чадсан нь Нью-Йорк хотын “Рэд Буллс” баг төдийгүй MLS-ийн хувьд том алхам юм. Ингэснээр Анри Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн хамт тус лигийн хамгийн нэр хүндтэй бөгөөд өндөр цалинтай тоглогчдын эгнээнд зүй ёсоор багтах болно.
“Миний спортын замнал болоод хувийн амьдралд маань цоо шинэ, гайхалтай эрин үе эхэлж байна. Нью-Йорк Рэд Буллст тоглох болсондоо баяртай байна. Би, бас манай багийнхан алдрын оргилд гарч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Анри ярьжээ. Тэрбээр “Барса”-д очихоосоо өмнө Английн Премьер лигийн “Арсенал” клубт найман улирлыг өнгөрүүлж, тус клубын түүхэн дэх шилдэг мэргэн бууч болсон юм.
Харин энэ удаад тэрбээр “Рэд Буллс”-ын хамт эхний тоглолтоо энэ сарын 22-нд Премьер лигийн “Тоттенхэм” клубын эсрэг хийх ажээ.
С.Цэлмэг