Хаврын чуулган өндөрлөх гэж байна | News.MN

Хаврын чуулган өндөрлөх гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Хаврын чуулган өндөрлөх гэж байна

Хаврын чуулган өндөрлөх гэж байна
УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөх гэж байна. Отгон хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 04 тоот дүгнэлт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм.
Банкны тухай хуулийн банк үүсгэн байгуулах, татан буулгах, өөрийн хөрөнгө үүсгэх, дүрмийн сан бүрдүүлэх зэрэг заалт хэсгүүд Үндсэн хууль зөрчсөн байна гэж зарим иргэн үзсэн аж. Үүнийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд 04 тоот дүгнэлт гаргажээ.  Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар иргэдийн гаргасан маргааныг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн Цэц үзсэн талаар дүгнэлтэд тусгасан байна.
Үүний дараа хэлэлцэх Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай тогтоолын төслийг харин хаалттай явуулах бололтой. Нийт 52 зүйл заалт бүхий энэ том баримт бичгийг хэлэлцэх явцад улсын нууцтай холбоотой асуудлууд гарч ирж буй тул байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийг хаалттай явуулсан юм. Үүгээр УИХ-ын хаврын чуулган өндөрлөнө.

  Д.ОЮУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж