
Хятадын Renshui компани усны температур болон ус гоожих хэмийг автоматаар тохируулах сайжруулсан чип бүхий усны цорго үйлдвэрлэсэн байна. Усны цоргыг нээх болон хаах ямар нэг бариул юу ч байхгүй, оронд нь мэдрэгч бүхий харилцах хэсгийг байрлуулжээ. Гадаад үзэмж болоод хийцийн хувьд орчин үеийн хээнцэр загвартай уг цоргыг хэрэглэгч нь өөрийн хүссэнээр усныхаа температурыг тохируулснаар угаалгынхаа өрөөнд орж, усны цоргыг нээх бүрт яг танд тохирох хэмтэй ус гоожих гэнэ.
С.Цэлмэг