Зөнч наймаалж “зодог тайлна”

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Зөнч наймаалж “зодог тайлна”

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараалан найман тоглолтын дүнг урьдчилан таасан зөнч наймаалж Паул тоглолтын үр дүнг таамагладаг бизнесээс албан ёсоор “зодог тайлж” буй талаар түүний амьдардаг Герман дахь аквариумны эзэн мэдэгджээ. Германы Оберхаузен хотод байрлах Sea Life аквариумын үзэсгэлэнгийн газрын мэдэгдсэнээр ДАШТ-ий дараа дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүмүүс Паул наймаалжийн энэ чадварыг ашиглан нэр хүндийг нь өсгөж, бизнес хийх санал тавьсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Харин түүний оронд Паулын хамт бага залуу наймаалжнуудыг хамт байлгаснаар энэ чадвараа хойч үедээ өвлүүлж магадгүй хэмээн төлөвлөж байгаа аж.
Паул өөрт ногдсон дэлхийн аваргын тоглолтын дүнг бүгдийг нь зөв таасан билээ. Финалын тоглолтод Испани Голландын багийг хожно, мөн хүрэл медалийн төлөө Герман Уругвайг хожно гэдгийг ч тэр үнэн зөгнөжээ. Харин өмнө нь Паул Германы шигшээ багийн зургаан тоглолтыг бүгдийг нь зөв таасан юм.
Өдгөө хоёр настай наймаалжийг анх Англиас Германд авчирсан бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглогчдоос дутуугүй алдаршсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж