Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж, гадаад худалдааны хагас жилийн мэдээ нь гарсан байна. Энэ оны эхний зургаан сард Хятадын импорт экспортын нийт хэмжээ 1 триллион 355 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлбэл өсөлтийн хэмжээ нь 43 хувиас давсан тухай тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан байна. Хятадын гаалийн ерөнхий газрын 10-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст худалдааны гол гол түншүүдтэйгээ хийсэн хоёр талын худалдаанд Хятадын эхний хоёр том худалдааны түнш Европын холбоо болон Америктай хийсэн хоёр талын худалдааны хэмжээ 219 тэрбум ам. доллар болон 172 тэрбум ам. долларт тус тус хүрч, Япон болон АСЕАН удаах байранд оржээ.
Б.БОЛОР