Гадаад валютаараа дэлхийд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Гадаад валютаараа дэлхийд тэргүүлэв

Хятадын Ардын банкны энэ сарын 11-ний өдрийн мэдээгээр Хятадын гадаад валютын нөөц хоёр триллион 453 тэрбум 300 сая ам. долларт хүч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгдэж, дэлхийд нэгдүгээр байранд жагсчээ. Нөөцөөр юу хийх вэ гэдэг нь олон улсын анхаарлын төвд байна. Юутай ч Хятад улс гадаад валютын нөөцөөрөө бусад орны эдийн засагт нөлөөлөх "цөмийн зэвсэг" болгохгүй, хөрөнгө оруулалтыг хүлээн авагч талыг хяналтдаа оруулахаар хөөцөлдөхгүй гэдгийг холбогдох албаны хүн мэдэгдсэн байна.
Төв банкны тоо бүртгэлээс үзэхэд, өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр юанийн нэг ам.доллартой харьцах ханш 6.7909 байсан ба төв банк юанийн ханшны механизмд өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн өдрөөс (зургадугаар сарын 19) 366 нэгжээр өссөн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж