УИХ-ын хаврын чуулганыг маргааш өндөрлүүлэхээр болж өглөө 10.00 цагаас хуралдуулахаар боллоо. Гэвч хаврын чуулганы отгон хуралдаан хаалттай болж магадгүй байна. Яг одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төслийг хаалттай хэлэлцэнэ. Мөн маш нууцын зэрэглэлтэй АТГ-ын удирдлагуудын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал хэрэв орвол мөн л хаалттай хэлэлцэнэ. Нэмэлт, өөрчлөлт оруулах ганц нэг хуулийн төсөл байвал харин нээлттэй хэлэлцэх аж. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нийтдээ 52 зүйл заалттай, асар том баримт бичиг тул чуулганы нэгдсэн хуралдаан маргааш орой болтол үргэлжилж, хаалтыг оройхон хийж магадгүй байна.
Д.ОЮУН