УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр өндөрлүүлэхээр болоод байгаа ч гишүүдийн ирц гүйцээгүй гэсэн шалтгаанаар одоог хүртэл саатсаар байна. Орой 16.00 цагаас хуралдуулахаар зарласан чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүтэн цаг өнгөрөөд буй ч бүрдээгүй хэвээр байна. Хэрэв ажлын цаг дуусч 18.00 цаг хүргэвэл чуулганы хаалтыг маргааш болгон өөрчилж магадгүй болжээ.
Д.ОЮУН