
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан хаалттай болж байна. Тус хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр төлөвлөсөн бөгөөд хаврын чуулганыг хааж ч болзошгүй байна.
Г.Дарь