Д.Номин-Эрдэнэ Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Д.Номин-Эрдэнэ Азийн аварга боллоо

Шатрын спортын Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёр ангилалд амжилттай болж өнгөрлөө. Эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр зургаан насны ангилалд зохион байгуулагдсан тус тэмцээнд Ази тивийн 20 орны 428 өсвөрийн шатарчин өрсөлдсөн байна. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэгээс хамгийн олон буюу 56, Хятадаас 44, Вьетнамаас 34, Иранаас 33, харин манай улсаас бүх насны ангилалд 29 тамирчин оролцсон юм.
Манай тамирчдаас А ангиллын охидын 10 насанд оюун ухаанаа сорьсон Д.Номин-Эрдэнэ есөн тойргийн тоглолтоос долоон оноо авч, Азийн аварга болсноос гадна энэ ангилалд багаараа шагналт байрт шалгарчээ. Тэмцээнд оролцсон манай өсвөрийн шатарчид бүгд 50 хувийн амжилтаа гаргасан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж