Засгийн газрын хуралдаан маргааш 15 цагаас болох байсан. Харин хуралдаан наашилж өнөөдөр 15 цаг 30-аас хуралдахаар болсон байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө гаргах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай, Мөнгөн шагнал олгох тухай, Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт есөн асуудал авч хэлэлцэх аж.
Б.Алтансүх