Ч.Сангарагчаагийн асуудлаар маргажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн асуудлаар маргажээ

Ч.Сангарагчаагийн асуудлаар маргажээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өглөөнөөс хаалттай хуралдаж Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттай хэлэлцсэн юм. Хаалттай хуралдааны хөшигний цаана ихээхэн үйл явдал өрнөжээ. Гишүүдийн дийлэнх нь энэ асуудлыг яаран нэг тийш болгох хэрэггүй, Улсын ерөнхий прокурорын зүгээс улстөржсөн хандлага орсон эсэхийг нягтлах хэрэгтэй гэсэн байна. Нэгэнт яарах шаардлагагүй тул УЕПГ хяналт шалгалтаа үргэлжлүүлээд явж байг. Намрын чуулганаар хэлэлцэхэд оройтохгүй гэсэн байр суурийг олон гишүүн хэлжээ. Эрхэм гишүүн Д.Загджав, Ж_Энхбаяр нар АТГ-ын удирдлагын асуудлыг хэлэлцэхийн эсрэг байгаа ажээ.
АТГ-ын даргын асуудалд зөвхөн санхүү, төсвийн мөнгөтэй холбоотойгоос гадна гүйцэтгэх ажлын чиглэлийн асуудлууд ч байгаа. Ч.Сангарагчааг эрх мэдлээ хэтрүүлэн АТГ-ын хоёр хэлтсийн даргыг тагнаж чагнасан хэмээн бас буруутгаж буй. Тиймээс эхлээд уг асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлэн судлуулъя гэжээ. Тусгай хяналтын дэд хороо нь тагнуулын гүйцэтгэх ажлын холбогдолтой асуудлуудад хяналт тавих үүрэгтэй юм. Асуудлыг маш нууцын хэмжээнд хэлэлцэхийг Улсын ерөнхий прокурорын зүгээс хүссэн байна. Энэ нь дээрх гүйцэтгэх ажлын холбогдолтой асуудалтай холбоотой юм.

 Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж