УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хаалттай хуралдаан дууслаа. Тус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцсэн ч өмнөх шигээ тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна. Харин эл асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, тус хороонд шилжүүлжээ. Энэ тухай мэдээллийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга өглөө.
Г.Дарь
Г.Дарь
Холбоотой мэдээ