“L-Guards” “Asian Beat” наадамд оролцохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

“L-Guards” “Asian Beat” наадамд оролцохоор боллоо

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээж байдаг “Coke’n Beat-2010” амьд хөгжмийн наадам өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Тус наадам нь жилээс жилд өргөжсөөр энэ жилээс бүтэн жилийн турш үргэлжлэх уралдаант хэлбэрээр өргөн хүрээнд зохион багуулагдсан билээ. “Од” болохыг хүссэн залуусын өмнө энэхүү наадмын үүд хаалга нээлттэйгээр үзэгчдийн санал, шүүгчийн шүүлтээр гурван сар гаруй үргэлжлэн  өчигдөр шилдэгүүдээ шалгаруулав. Энэхүү амьд хөгжмийн наадмыг “Total music” Төв цэнгэлдэхэд хуран цугласан залуус  шилдэг хамтлагийг зарлан агшинд дуу нэгтэйгээр “L-Guards” хамтлагийг дэмжиж байлаа. Үнэхээр тэд энэ удаагийн . “Coke’n Beat” наадмаас “Asian Beat” амьд хөгжмийн наадамд оролцох хамтлагаар шалгаран нэг жилийн продюсерийн гэрээ, “Total music” хөгжмийн дэлгүүрээс сая төгрөгний бараа сонгох эрхээр шагнуулав. “Coke’n Beat” наадмын шилдэгүүд монголын хамгийн том тайзан дээрээс үзэгчидтэйгээ төв цэнгэлдэхийг доргиолоо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж