“Монголын төлөөх зүрх бүхэнд” номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

“Монголын төлөөх зүрх бүхэнд” номын нээлт боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Монголын төлөөх зүрх бүхэнд” номын нээлт “Интерном” их дэлгүүрт  өнөөдөр болов. Номын нээлтэд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан оролцож баяр хүргэн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Хөх толбот монголчуудын түүхийн нэгэн шинэ бүтээл болох “Монголын төлөөх зүрх бүхэнд” номын хуримд Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар оролцож байгаадаа баяртай байна. Олон зууны тэртээх нүүдэлчин монголчуудын баатарлаг тэмцлийн үр дүнд байгуулсан, бараг  дэлхийн талыг эзлэх аугаа их гүрний түүхийн нэг хэсэг болох газар орноор  аялан мянга мянган бээр урт бартаат замыг туулан байж, та бидний нээлтийг нь хийж байгаа “Монголын төлөөх зүрх бүхэнд” түүхэн зураг, баримтат тайлбар бүхий гайхамшигтай номыг бүтээсэн “Тархан суурьшсан Монголчууд байгууллага”-ын хамт олонд баяр хүргэе.

    Эзэн Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан улсууд, дэлхийн соёл иргэншилд монгол хаадын оруулсан гайхамшигтай хувь нэмэр, найман зууны тэртээх Их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн монголчуудын өнөөгийн дүр төрх, тэдний амьдрал ахуйд уламжлагдан өдгөөг хүрсэн монгол угсаатны онцлог, зан заншлыг гэрэл зургаар өгүүлж, бас баримт мэдээллээр баяжуулан тодотгосон нь Монголын түүх судлалд үнэхээр чухал ач холбогдолтой юм. Монголын түүх судлалд та бүхний оруулж буй энэхүү үнэт хувь нэмэр манай орны залуу үеийг үндэстнээрээ, монголоороо, монгол хүн болсноороо бахархах нэгэн шинэ сэжмийг нээж өгч байна. Энэ номоос өвөг дээдэс маань хаанчилж байсан газар нутаг, ард түмнийхээ улстөр, нийгмийн харилцаанд ямар хүчтэй  нөлөөлж байсныг, бас соёл, шинжлэх ухаан, уран барилгын салбарт ямар гайхалтай их өвийг бүтээж  үлдээснийг үзэгч, уншигчид олж мэдэх болно” гэж хэлэв.

    Тус номыг зохиогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн жил мөн “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан билээ.

    Эх сурвалж: president.mn
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж