Хакухо өнөөдөр Арантай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Арантай барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Арантай барилдах бол гурван өдрийн барилдааны дараах байдлаар хоёр унаатай болоод буй озэки Харумафүжи Д.Бямбадорж сэкиваки Котошогикүтэй барилдах юм. Мөн өнөөдөр Асасэкирюү /М1/ Б.Дашням озэки Барутотой, комүсүби Хакуба А.Өнөржаргал сэкиваки Кисэносатотой, Кёкүтэнхо Н.Цэвэгням Точиношинтой тус тус барилдана. Түүнчлэн Токитэнкү А.Хүчитбаатар /М3/ Токүсэгаватай, Какурюү М.Ананд /М6/ Шимоторитой, Моконами Г.Базарсад /М10/ Такамисакаритай барилдахаар оноолт таарчээ. Мөн өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М14/, Шотэнро Д.Нямсүрэн /М16/ нарын манай хоёр сумоч хоорондоо учраа тааран барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж