Барааны тэмдгийн тухай хууль хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Барааны тэмдгийн тухай хууль хэвлэгдэв

Барааны тэмдгийн тухай хууль хэвлэгдэв
Бараа, үйлчилгээний тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах ажээ.
Бусдаасаа ямар нэг ялгагдах шинж чанар агуулаагүй аливаа зүйлийг барааны тэмдэгт гэж тооцохгүй, бүртгэхгүй байх, барааны тэмдгийг хэрхэн бүртгэх, хэвлэх болон мэдүүлгийг хэрхэн гаргах, шүүлт хийх талаар тодорхой дурджээ. Мөн барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой аж. Энэ хуулиар барааны тэмдэг эзэмшигч нь  бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх, бусдад ашиглуулах, шилжүүлэх, бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах зэрэг онцгой эрх эдлэхээр  байна.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж