Бүгд Найрамдах Шинжан Уйгурын Өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдын Их Хурлын байнгын хорооны дарга ноён Алигэн Иминбахай тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-21-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан ирэх аж. Төлөөлөгчид долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад бараалхах юм. Мөн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 17-ны өдөр Зайсан толгойд гарч Улаанбаатар хоттой танилцаж “Апу” “Говь” үйлдвэрүүдэд зочлох бол, дараа өдөр нь Үндэсний түүхийн музей, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудийн удирдлагуудтай уулзаж, Элчин сайдын яамнаас зрхион байгуулах бизнес форумд оролцоод дараагаар 19-ны өдөр Баянөлгий аймагт тусгай хөтөлбөрөөр зочлох аж.
Б.Алтансүх