Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг нийтлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг нийтлэв

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг нийтлэв
Төрийн мэдээлэл эмхтгэлийн шинэ дугаарт “Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоол нийтлэгджээ. Тус дугаарт Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдах болж эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь нь тус тус хамрагдах болжээ. Мөн газрын уст цэгийн 2007 оны мэдээг 1970 оныхтой харьцуулахад нийт 887 гол, горхи, 2096 булаг шанд, 1166 нуур, тойром хатаж ширгэсэн дүн мэдээ гаржээ.
Цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг 2010-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд  хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэл, зорилтууд, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагаа, хугацаа, үе шатыг тодорхой  тусгаснаас гадна  тэргүүлэх чиглэлийн зорилт бүрт харгалзах шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргасан байна.
Эмхтгэлийн өнөөдрийн дугаарт Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлжээ. Үүнд “хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан”, “ цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн, “дайчилгаагаар татагдахаас зайлсхийсэн”,”хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/” зэрэг зарим зүйл, заалтыг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарласан  байна.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж