Сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ

Сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан дуусч, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ сум, аймаг бүр өвс, тэжээлийн фонд бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Малчдын хувьд өвөл, хаварт хэрэглэх өвс, тэжээлийнхээ 30 –иас доошгүй хувийг өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг дээрх хуралдаанаас гаргажээ. Өнгөрсөн жилүүдэд харьяалах яамнаас аймаг бүрт өвс, тэжээлийн фондоо бүрдүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгч байсан аж. Энэ явцад өвс, тэжээл бэлтгэсэн нөөцөө худал мэдүүлдэг дутагдал олонтаа гарсан тул  уг алдааг давтуулахгүйн тулд дээрх арга хэмжээг авч ажиллахаар болжээ. Түүнчлэн зуншлага тааруу, хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй аймгуудын хувьд газар зааж өгч, өвс, тэжээлээ бэлтгэхэд нь анхаарах гэнэ. Мөн отрын бүс нутгийг одооноос эхлэн сум, орон нутгийн удирдлагатай ярьж зохицуулах үүргийг Засгийн газрын хуралдаанаас Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад даалгажээ. Түүнчлэн одооноос эхлэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж ажиллах шаардлагатай гэж үзсэн байна. Түүн дотор махны нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарах гэнэ. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 12 мянган тонн мах бэлтгэнэ гэж тооцоолжээ.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж