Дэлхийд ганцхан Монгол
наадам сайхан болж өнгөрлөө. Хүмүүс нь нүүр дүүрэн инээмсэглэлтэй,
ганган дэгжин хувцастай ер нь л өөлөх юмгүй сайхан наадлаа. Шинэ
арслантай болж, Хүй долоон худагт 1000 гаруй хурдан ажнай тоосоо өргөн,
улсын мэргэн, спортын мастерууд төрөн гарсан нь Монгол наадмын гарцагүй
сайхан чимэг байлаа. Олон жил сайхан барилдаж, ард түмэндээ хүндлэгдсэн
улсын заан Б.Ганбат түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн нь үнэхээр
сайхан байна. За тэгээд наадам маань болдогоороо болж, намар ирэх юу
юугүй дөхлөө дөө. Одоо өвөлдөө сайн бэлдэх хэрэгтэй. Өвөл гэснээс хурдан
морьдын уралдааныг зурагтаар харж суухад өөрийн эрхгүй нүдэнд нулимс
цийлээд ирэх юм аа. Би уг нь морь бөхийг тэгтлээ шимтэн сонирходог хүн
биш л дээ.