Ш.Төмөрбаатарыг Чингис хааны одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Ш.Төмөрбаатарыг Чингис хааны одонгоор шагнав

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг,  ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалд манлайлан оролцож, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, Ардчилсан намын өсөлт, бэхжилт, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн ҮЗХ-ны гишүүн Ш.Төмөрбаатарыг намын дээд шагнал Чингис хааны одонгоор шагнасныг өнөөдөр гардууллаа. Шагнал гардуулах ёслолд намын удирдлагуудаас гадна ҮЗХ-ны гишүүд, мөр зэрэгцэж тэмцэж явсан нөхөд нь хүрэлцэн ирж, халуун баяр хүргэлээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Ардчилсан намыг өдий зэрэгтэй явахад үсээ бууралттал зүтгэсэн ардчилсан хувьсгалын ахмад партизан Ш.Төмөрбаатартаа намынхаа дээд шагнал Чингис хааны одонг гардуулж байгаадаа баяртай байна” гэв.

Ш.Төмөрбаатар ардчилсан хувьсгалд 1989 оноос эхлэн ах дүү тавуулаа мөр зэрэгцэн оролцож, өдгөөг хүртэл намдаа зүтгэж яваа юм. Түүний төрсөн дүү нь нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж