Ш.Сүрэнжав гуай уйлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Ш.Сүрэнжав гуай уйлжээ

Архангай аймгийн Хашаат  сумын харьяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг энэ жилийн наадамд үзүүр түрүүнд үлдэх бөх хэмээн бөхийн хорхойтнууд таамаглаж байсан. Гэвч дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Д.Лхагвадоржид өвдөг шороодсон. Итгэл найдвар тавьж түрүүлэх байх хэмээн битүүхэн горьдож байсан  Ч.Санжаадамбыг өвдөг шороодоход Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай харамслын нулимс унагаж, үзгээ шүүрсэн гэнэ. “За яахав. Залуу хүний замын хүзүү урт. Дараа жил улсын цолд хүрэх байх” хэмээн өөрийгөө тайвшруулжээ.

Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж