
Саяхан л шар хэвлэлүүдээр их аварга Асашёорюү “Киви” хамтлагийн дуучин Агийд унаж тустлаа дурласан гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ сард Японы хэвлэл мэдээлэлд мөн ийм мэдээлэл гарчээ. Агий, их аварга Асашёорюү Д.Дагвадорж хоёр Японд нэгэн зочид буудалж хамдтаа амарч байгаад Японы папарацциудын дуранд өртсөн гэнэ. Энэ мэдээлэл өдгөө Японы сонин хэвлэлүүдэд шуугиан тариад байгаа бөгөөд “Киви” хамтлагийн Агийгийн хувьд сүүлийн үед үнэтэй, ганган машинаар гангарах болсон нь дээрх мэдээлэлтэй холбоотой байж магадгүй юм.
М.Анир