Өмнөд Африк Олимп зохиох өргөдлөө гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Африк Олимп зохиох өргөдлөө гаргана

Өчигдөр Йоханнесбург хотод Өмнөд Африкийн Олимпын наадмын зөвлөлийн ахлагч Тубби Редди хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Өмнөд Африк 2020 оны зуны олимпын наадмыг зохиох өргөдөл гаргана” гэжээ.
Мөн “Олимпын наадам зохиосноор Өмнөд Африкт дэлхий нийт үргэлжлэн анхаарал хандуулахад ашигтай бөгөөд их хэмжээний гадаад хөрөнгө татаж болно” гэсэн байна.  
Үүний өмнө Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жасоб Зума “Хөл бөмбөгийн дэлхийн цомыг амжилттай зохиосон туршлагаараа Өмнөд Африкийг олимпын наадам зохиох Африкийн анхны орон болгохыг хүсэж байна” хэмээж байсан аж.
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж