Италид мафийн гишүүдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Италид мафийн гишүүдийг баривчлав

Италид мафийн гишүүдийг баривчлав
Италийн цагдаахийнхан мягмар гаригийн үүрээр тус орны янз бүрийн бүс нутгаас мафийн 320 гишүүнийг баривчилсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй том арга хэмжээ болжээ.
Италийн 3000 цагдаа оролцсон энэ үйл ажиллагаа нь 1995 оноос хойш хийж байгаагүй өргөн хэмжээтэй болсон бөгөөд Италийн мафийнхны “Ndrangheta” хэмээн нэрлэгдсэн бүлэглэлийн толгойлогч, 80 настай Доменико Оннедисаног баривчилсан байна.
Энэхүү баривчилгаагаар Итали төдийгүй АНУ-д санхүүгийн салбар болон компаниудын үйл ажиллагаанд оролцож байсан мафийн гишүүдийг илрүүлэн баривчилсан байна. Мафийн энэ бүлэглэлийн наймаа 44 тэрбум доллараар хэмжигдэж байгаа бөгөөд гол төлөв мансууруулах бодис, зэр зэвсгийн наймаа хийдэг ажээ.
Италийн цагдаагийнхан урт удаан хугацааны турш Cosa Nostra-гийн мафийн бүлэглэлд багтсан гэмт хэрэгтнүүдийн хоорондоо утсаар харилцаж байсныг нууцаар чагнан, тэд нарын байрлал, нэрсийг тодруулан тогтоожээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
БЭЛТГЭСЭН Д.ПУНЦАГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж