“Төрийн гэрэгэ” хүртсэн бүтээлийн эздийг шагнав

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

“Төрийн гэрэгэ” хүртсэн бүтээлийн эздийг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хүн төрөлхтний оюун санааны их өв мэдлэгийг мэдээлэл хэлбэрээр түгээн дэлгэрүүлэгч  “Британника” тольд  “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгосон билээ. Үүнтэй холбоотойгоор “Британика” ширээний нэвтэрхий толийг анх удаа монгол хэлээр бэлтгэн, хэвлэх ажилд томоохон хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн өндөр цол, одон, медалиар шагналаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус толийг бэлтгэн хэвлэх төслийн ерөнхий редактор Гомбосүрэнгийн Цогтыг, Алтан гадас одонгоор “Непко” ХХК-ийн редактор Дашдэлэгийн Батбаяр, дизайнер Базарын Болд, зөвлөх редактор Хайдавын Дондог, редактор, толь зүйч Туул, Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх Норовын Манибазар нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Боловсролын их сургуулийн багш Чунтын Болдбаатар, “Непко” ХХК-ийн орчуулагч, редактор Ёндонгийн Доржжигжид, Доржпаламын Хүрэлхүү, дизайнер Чулуунбаатарын Мөнхбаяр, мэргэжилтэн Вандангийн Уянга нарыг тус тус шагнажээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг шагналыг өнөөдөр гардуулан, шагнагдагсдад баяр хүргэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж