
Windows 7 үйлдлийн системтэй таблет компьютер ойрын хугацаанд зах зээлд нэвтрэх талаар Microsoft корпорацийн гүйцэтгэх захирал Стив Баллмер мэдэгдлээ. Компанийн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр Asus, Dell, Samsung, Toshiba болон Sony нарын үйлдвэрлэгчид Windows үйлдлийн системтэй төхөөрөмж гаргахаар ажиллаж байгаа тухай ярьсан байна. Энэ ажил нь Microsoft-ын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцлоод, харин хэдийгээр худалдаанд гарах талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Дашрамд сануулахад, Apple компанийн iPad мэдрэгчтэй дэлгэц бүхий таблет худалдаанд гарснаасаа хойш 80 хоногийн дотор гурван сая хувь борлогдсон билээ.
Ноён Баллмер “Энэ жил бид Windows 7 үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжийн салбарт чухал алхам хийх гэж байна. Эдгээр төхөөрөмжүүд нь хэд хэдэн төрлийн загвартай гарах болно. Зарим нь суурьтай, зарим нь мэдрэгчтэй, зарим нь гартай байна” гэжээ.
С.Цэлмэг