АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ

АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12.00 цагт зарлаад байна. Тус хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос санал болгосон Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг дөрөв дэх удаагаа авч хэлэлцэх гэж байна. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороо гурван удаа авч хэлэлцсэн ч тэр бүрийд хойшлуулсан юм. Мөн 11.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болох аж. Түүгээр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бөгөөд хаалттай хуралдана.
Дээрх байнгын хороодын хуралдаан дууссаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулж, байнгын хороодын хуралдаанаар авч хэлэлцсэн асуудлыг хаалттайгаар авч хэлэлцэх юм байна.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж