Jean Paul Gauliter махлаг модель сонгов | News.MN

Jean Paul Gauliter махлаг модель сонгов

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Jean Paul Gauliter махлаг модель сонгов

Jean Paul Gauliter махлаг модель сонгов

Францын дизайнер  Jean Paul Gauliter намар, өвлийн коллекцийнхоо зар сурталчилгааг гаргажээ. Тэрбээр энэ удаагийнхаа зар сурталчилгааны гол дүрүүдийн нэгээр plus-size буюу махлаг модель Crystal Renn-ийг сонгосон нь загварын ертөнцийнхний анхаарлыг татаад байна. Энэ нь Crystal Renn-ний нэрт дизайнертай хамтран ажилласан анхны тохиолдол биш юм. Тэрбээр 2005 онд Gauliter-гийн хавар, зуны загварын шоун дээр тайзнаа алхаж байсан аж. Хамгийн сүүлд Crystal Renn “Chanel”-ийн resort коллекцийн шоун дээр гарч, бас л загварын ертөнцийн анхааралд өртсөн билээ.

Сүүлийн үед Crystal Renn-нийг “Би жингээ хасахгүй” гэдэг мөртлөө жингээ албаар хасч байгаа гэж хэвлэлүүдээр бичих болсон ч түүний хэвлэлийн төлөөлөгч энэ бүхнийг үгүйсгэн “Тэр хэвийн жиндээ байгаа. Өчүүхэн ч турах оролдлого хийгээгүй” гэж ярьсан байна.

Jean Paul Gauliter намар, өвлийн коллекцийнхоо зар сурталчилгаанд түүнтэй Францын загвар өмсөгч Kelly Moirera, Хятадын модель Ping Hue нар нэгджээ.

Ж.НИЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж