Францын дизайнер Jean Paul Gauliter намар, өвлийн коллекцийнхоо зар сурталчилгааг гаргажээ. Тэрбээр энэ удаагийнхаа зар сурталчилгааны гол дүрүүдийн нэгээр plus-size буюу махлаг модель Crystal Renn-ийг сонгосон нь загварын ертөнцийнхний анхаарлыг татаад байна. Энэ нь Crystal Renn-ний нэрт дизайнертай хамтран ажилласан анхны тохиолдол биш юм. Тэрбээр 2005 онд Gauliter-гийн хавар, зуны загварын шоун дээр тайзнаа алхаж байсан аж. Хамгийн сүүлд Crystal Renn “Chanel”-ийн resort коллекцийн шоун дээр гарч, бас л загварын ертөнцийн анхааралд өртсөн билээ.
Сүүлийн үед Crystal Renn-нийг “Би жингээ хасахгүй” гэдэг мөртлөө жингээ албаар хасч байгаа гэж хэвлэлүүдээр бичих болсон ч түүний хэвлэлийн төлөөлөгч энэ бүхнийг үгүйсгэн “Тэр хэвийн жиндээ байгаа. Өчүүхэн ч турах оролдлого хийгээгүй” гэж ярьсан байна.
Jean Paul Gauliter намар, өвлийн коллекцийнхоо зар сурталчилгаанд түүнтэй Францын загвар өмсөгч Kelly Moirera, Хятадын модель Ping Hue нар нэгджээ.
Ж.НИЛ
Холбоотой мэдээ