Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэх аж. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Цэргийн дээд цол олгох тухай, Гэрээ соёрхон батлах тухай, Гадаад харилцааны сайд АСЕАН-ны Бүсийн /АРФ/-ын сайд нарын уулзалтад оролцох тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцэх юм байна. Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх зардлыг улсын төсөвт тусгах тухай, Монгол Улсын Ерөнхий сайд орон нутагт ажиллах тухай, ”Өндөр технологи, инновацийн хөрөнгө оруулалтын корпораци” төрийн өмчит ХХК байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.Дарь