Шадар сайдынд уулзацгаая

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Шадар сайдынд уулзацгаая

Төрийн түшээдийн золголт сар шинийн хамгийн сонирхолтой хэсгийн нэг байдаг. Шадар сайд М.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жил бүрийн цагаан сарын шинийн таванд Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт ажиллаж байсан экс сайд нар, тухайн үеийн намын удирдлагууд гээд нийт 21 хүн тогтмол ирдэг” хэмээн хуучилжээ. Ирж буй туулай жилийн шинийн таванд дээрх 21 зочин шадар сайдынд зочлох хэвээрээ болов уу. Аль эсвэл МАН, МАХН-ын үйл явдлаас болоод цөөрөх болов уу гэдэг нь сонирхолтой л юм. Ямартай ч салж бутарснаас хойшхи гурван жилийн дараа түүний Засгийн газарт ажиллаж байсан сайд нар “Шинийн таванд М.Энхболдынд уулзацгаая” хэмээн болзоогоо товлосон хэвээр байна.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж