Ангийн арьс, vсний хэрэглээний эсрэг нvцгэн жагсаал Ємнєд Африкт болжээ 9 фото

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Ангийн арьс, vсний хэрэглээний эсрэг нvцгэн жагсаал Ємнєд Африкт болжээ 9 фото

ЄАБНУ-д бvтэн нэг сарын турш vргэлжилсэн
19 дэх удаагийн дэлхийн хєл бємбєгийн аварга шалгаруулах тэмцээний
тєгсгєлийн босгон дээр буюу 2010 оны 7-р сарын 8-нд тус улсын хамгийн
баян хот гэгддэг Johannesburg хотын Hyde Park Corner худалдааны тєвийн
гадаах талбайд маш сонирхолтой бєгєєд сургамжтай нэгэн vйл явдал болсон
нь vслэг эдлэлийн эсрэг тэмцлийг илэрхийлсэн нvцгэн жагсаал байжээ. Хєл
бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг vзэж байсан PETA-гийнхан энэхvv
vйл ажиллагааг зохион байгуулсан ба энэхvv эсэргvvцлийн жагсаалд
оролцогчид нvцгэн биеэ дэлхийн хєл бємбєгийн тэмцээнд оролцсон орнуудын
далбааны єнгєєр будаж гоён "Харгис хэрцгий байдлын эсрэг нэгдэцгээе.
Ангийн vс хэрэглэхээ больё. Yхсэн амьтны арьсыг ємсєхєє больё. Ангийн
арьснаас vхэл vнэртэнэ" гэсэн утгатай бичээс бvхий уриа лоозон барьж,
уламжлал ёсоор ангийн vстэй хувцас хэрэглэлээс татгалзахыг шаардаж
байсан байна. Жагсаалын тэргvvнд Ємнєд Африкын далбааны єнгєєр биеэ
будсан загвар ємсєгч Candice Brink гэгч бvсгvй тун ч бардам зогсож
байжээ. "Дэлхийн єнцєг булан бvрд суугаа хvмvvс энд болж байгаа дэлхийн
аваргын тэмцээнтэй хамт биднийг харж байгаа. Энэ бол ангийн арьсны
vйлдвэрлэлийн тал дээр Ємнєд Африкчууд болоод дэлхийн бусад хvмvvст
хатуухан илгээмж хvргэх бидний боломж байсан юм" хэмээн энэхvv жагсаалд
оролцогчид, зохион байгуулагчид хэлж байсан байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж