Д.Медведев мэндчилгээ ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Д.Медведев мэндчилгээ ирүүлэв

Д.Медведев мэндчилгээ ирүүлэв

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын үндэсний баяр – Ардын хувьсгалын ойг тохиолдуулан чин сэтгэлээс мэндчилж байгааг минь хүлээн авна уу.

Манай хоёр орныг найрамдалт харилцаа, олон талт хамтын ажиллагаа холбож, орос, монголын ард түмний түншлэлийг идэвхтэйгээр  урагшлуулан хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тогтвортой байдал, аюулгүй байдлыг бататгах ашиг сонирхолд чиглэгддэг билээ.

2009 оны наймдугаар сард танай оронд төрийн айлчлал хийснээ дурсан санахад таатай байна. Тэр үед гарын үсэг зурсан баримт бичгүүд, ялангуяа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал, бидний уулзалтын явцад хүрсэн тохиролцоонууд Орос,  Монголын яриа хэлэлцээ, ажил хэргийн болон хүмүүнлэгийн харилцааг улам бүр өргөжүүлэхэд шинэ түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, Таны ажил үйлсэд амжилт, найрсаг монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн
ОХУ-ын Ерөнхийлөгч
Д.Медведев

Москва, Кремль
2010 оны 7 дугаар сарын 11-ний өдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж