ДНК нь маш сайн нано дамжуулагч

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

ДНК нь маш сайн нано дамжуулагч

Хүний генийн ДНК гинжин хэлхээ нь цахилгаан гүйдэл дамжуулах чадвартай бөгөөд онолын хувьд нано дамжуулагч болгон ашиглах боломжтой тухай Королевскийн Химийн Нийгэмлэг мэдээллээ.  Амьд биетийн генийн мэдээллийг дамжуулдаг ДНК-н мономер нь азотын гаралтай сахарын давхар исэл болон фосфорын хүчлийн үлдэгдлээс бүрддэг байна.

Шинэ туршилт хийсэн эрдэмтэд ДНК молекулын электронууд гинжин хэлхээнээс цааш цахилгаан дамжуулагч болох чадвартайг нээжээ. ДНК нь 34 нанометр зайд алтан элекродод цахилгаан дамжуулсан юм. Энэ чадварыг суурь шинжлэх ухаан түүний дотор анагаах ухаанд ашиглах боломжтойг эрдэмтэд онцолж байна.

Түүнчлэн эрдэмтэд ДНК гинжин хэлхээний цахилгаан дамжуулах чадвар нь сахар фосфорын шинж  чанараас хамааралгүй болохыг баталсан аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж