
Вьетнам ба ОХУ нефть, байгалийн хийн салбарт хамтран ажиллах гурван бичиг баримтад гарын үсэг зурав. Вьетнамыг энд PetroVietnam гэх үндэсний нефть, байгалийн хийн компани, Оросыг «Зарубежнефть» компани төлөөлөн гарын үсгээ зурцгаасан байна. Талууд Оросын хойт Ненецийн автономийн тойрогт хамтран нефть олборлолтоо энэ жил эхлэхээр болсон байна.
Ням гаригт Орос-Вьетнамын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурагдсан байна. Вьетнамын талаар уг арга хэмжээнд тус орны Коммунист намын лидер Нонг Дык Мань оролцлоо
Мань Орост хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилготойгоор айлчилсан юм. Кремльд болсон ёслол дээр Д.Медведев хоёр орны харилцаанд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Манийг Пушкины медалиар шагнажээ.