Өмнөд нутагт 893 хүн алагдсаныг эрх баригчид хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Өмнөд нутагт 893 хүн алагдсаныг эрх баригчид хүлээв

Киргизийн өмнөд нутагт гарсан үндэстний үймээний үеэр 893 хүн амиа алдсан гэж тус улсын түр засгийн газрын ерөнхий сайдын орлогч Азимбек Бекназаровын мэдэгдсэний Коммерсант сонинд бичжээ.
Ерөнхий сайдын орлогч энэ тоог албан ёсоор амь үрэгдсэн гэж бүртгэгдсэн хүмүүсийн статистик гэж хэлсэн байна. Амь үрэгдэгсдийн дунд киргиз, узбек хоёрын аль нь илүүтэй байсан бэ гэсэн асуултад тэрээр хариулахаас татгалзжээ.
Долдугаар сарын 9-нд Үндэсний аюулгүй байдлын алба нь 309 хүн амиа  алдсан гэж байлаа. Зургадугаар сарын 11-ний шөнө  Киргизийн өмнөд нутагт үндэстний мөргөлдөөн гарч хэдэн зуун хүн алагдан олон арван байр байшинг шатаасан байлаа. Хэд хоногийн дараа үймээн дарагдахад эрх баригчид түүнийг засгийн эрхээс зайлуулагдсан Курманбек Бакиевын талынхан зохион байгуулсан гэж мэдэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж