Halle Berry охиноо асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Halle Berry охиноо асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оскарын шагналт жүжигчин Halle Berry-гийн экс найз залуу загвар өмсөгч Gabriel Aubry охиноо асран хамгаалах эрх авахаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд өргөдөл гаргаад байгаа.

    Хосууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард салсан ба тэдний охин Nahla одоо хоёр настай юм. Охины асран хамгаалагчийн эрхийн асуудлыг хэлэлцэх шүүх хурал удахгүй болох ба жүжигчин Halle Berry уг шүүх ажиллагаанд бэлтгэж, энэ долоо хоногт зураг авалтаа эхлэх байсан “New Year"s Eve” кинондоо тоглохоосоо татгалзжээ. Харин түүний оронд жүжигчин Katherine Heigl тоглохоор болсон байна.

    Өдгөө 44 настай жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч “Halle Berry энэхүү асуудлыг найрсгаар шийдэж, найз залуу Gabriel Aubry-тай тохиролцох сонирхолтой байгаа. Тэр үргэлж охиныхоо сайн сайхны төлөө бүхнийг хийсээр ирсэн. Тиймээс тэр охиноо хамгаалахын төлөө бүхнийг хийх болно. Түүнд өөр сонголт үлдээгүй” хэмээжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж