
Дуучин С.Наран БНХАУ-ыг зорих гэнэ. Учир нь тэр ирэх наймдугаар сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдах олон улсын наадамд оролцох урилга хүлээн авчээ. Иймд тэрбээр ирэх сар БНХАУ-ыг зорих юм байна. Одоогоор С.Наран ээжийн тухай хоёр дуун дээрээ ажиллаж байгаа бөгөөд хажуугаар нь олон улсын наадамд оролцох бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
М.Урин