
“Гурван охин” хамтлагийнхан ардын дуунаас бүрдсэн сингл цомог гаргахаар болжээ. Тэд ирэх намар үзэгч фэнүүддээ гэнэтийн олон бэлгийг барихаар шийдээд байгаа гэнэ. Учир нь тэдний гурав дахь бие даасан цомог ирэх есдүгээр сард худалдаанд гарах бөгөөд ардын дуунаас бүрдсэн сингл цомгоо ч гэсэн бэлэн болгохоор шургуу ажиллаж байгаа аж. Иймд “Гурван охин” хамтлагийн фэнүүд тэдний шинэ уран бүтээл, тэсрэлтийг ирэх намраас мэдрэх юм байна.
М.Дөл