Алтанганжуур хуруулбал эд авчирна

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Алтанганжуур хуруулбал эд авчирна

Гандантэгчилэн хийдийн Цогчэн буюу Очирдарийн дуганд шинийн нэгнээс шинийн арван тавны өдрүүдэд өглөөний 9 цагаас өдрийн 12 цаг хүртэл ном хурна. 

Харин Гандан дуганд  нь оройн ерөөл хурах гэнэ. Энэ үеэр Алтанганжуур ном хурж сүсэгтэн олны буян заяаг даатган гарч байгаа туулай жилд өлзий хишиг өгөөмөр баян байхыг болон эд баялгийг бэлгэдэх гэнэ. Харин битүүний өдрийн үдшээс маргааш өглөөний наран ургатал хурдаг Цэдэр номыг жилдээ ганц удаа уншдаг байна. Энэ нь Цэдэр Лхам бурхан энэ өдөр ертөнцийг эргэдэг гэж үздэг түүхтэй учраас түүнийг тахиж байгаа хэрэг аж. Энэ хуралд суусан сүсэгтэн олон ирэх жилд барцадгүй амар амгалан байх ерөөлтэй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж