
Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын заан Б.Ганбат үзүүр түрүүний барилдаанд даян аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулснаар Улсын баяр наадамд анх удаагаа түрүүлж, улсын арслан цол хүртлээ. Тэрбээр 1993 оны улсын их баяр наадамд Х.Баянмөнх аваргаар тав давж Улсын начин, 1999 онд тавд улсын начин И.Доржсамбууг, зургаад улсын заан Ж.Ганболдыг, долоод улсын аварга О.Балжиннямыг тус тус давж, Улсын заан цол хүртэж байсан бол 2000 онд зургаа, 2001 онд 1024 бөхөөс тав, 2002 онд зургаа, 2005 онд тав давж, 2006 онд 1024 бөхөөс долоо давж заан цолоо баталсан бол 2007 онд дөрөв, 2008 онд долоо, 2009 онд тав давж байсан юм. Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын зургаагийн даваанаас хойшхи дүйзийг сонирхоно уу.
Зургаагийн даваа:
Г.Өсөхбаяр /д.а/ – Б.Заяамандах /а.а/
Д.Ганхуяг /у.ар/ – А.Бямбажав /ц.а/
Х.Мөнхбаатар /у.ар/ – Т.Санчир /а.а/
Н.Ганбаатар /у.г/ – Б.Сайнбаяр /у.з/
Б.Ганбат /у.з/ – Ч.Баянмөнх /а.а/
М.Баяржавхлан /у.з/ – С.Мөнхбат /у.н/
Д.Рагчаа /у.з/ – Т.Өсөх-Ирээдүй /у.н/
М.Өсөхбаяр /у.з/ – Д.Баасандорж /у.х/
Долоогийн даваа:
Г.Өсөхбаяр /д.а/ – Б.Сайнбаяр /у.з/
Х.Мөнхбаатар /у.ар/ – А.Бямбажав /ц.а/
Б.Ганбат /у.з/ – М.Өсөхбаяр /у.з/
Д.Рагчаа /у.з/ – С.Мөнхбат /у.н/
Наймын даваа:
Г.Өсөхбаяр /д.а/ – Д.Рагчаа /у.з/
Х.Мөнхбаатар /у.ар/ – Б.Ганбат /у.з/
Есийн даваа:
Г.Өсөхбаяр /д.а/ – Б.Ганбат /у.з/
Бичлэг үзэх
Б.Энхмандах