Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын цолонд хүрсэн бөхчүүдэд цолны үнэмлэхийг нь гардууллаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ноёд” группийн бөх, аймгийн арслан Ч.Баянмөнх, Ховд аймгийн уугуул Завхан аймгийн Хангарьд бөхийн дэвжээний бөх Аймгийн арслан Б.Заяамандах, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Т.Санчир нарт Улсын начин цол, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын начин С.Мөнхбат, Увс аймгийн бөх Цэргийн арслан Арслангийн Бямбажав нарт Монгол Улсын харцага цолны үнэмлэхийг нь гардуулж сайн барилдахыг хүслээ.
Б.Энхмандах