Ерөнхийлөгчийн барьсан төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн барьсан төслийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд нийслэлийн гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, хязгаарлалтын бүс тогтоохын зэрэгцээ өнөөгийн цахилгаан шугамуудыг найдвартай болгох, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх гэх мэт арав гаруй асуудлыг тусгасан юм байна.

Мөн гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг 50 хувь хүртэл хөнгөлөхөөр заажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж