Бороо гоулд компаний баг тэргүүн байранд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Бороо гоулд компаний баг тэргүүн байранд шалгарлаа

Бороо гоулд компаний баг тэргүүн байранд шалгарлаа
Өчигдөр уламжлалт шагайн харвааны хагас шигшээ тоглолтод 18 баг оролцож гурван хэсэгт хуваагдан тоглосон юм. Өнөөдөр хэсэг тус бүрээс шалгарсан нийт зургаан баг өрсөлдөн цэц мэргэнээ сориж ялагчид тодорлоо.
Бороо гоулд компанийг төлөөлөн оролцож буйн н.Ганболдын баг нэг ч хожигдолгүйгээр тав хожиж тэргүүн байрны шагналыг хүртэв. Гурван хожилтой гурван баг өрсөлдөж,  Ховд аймгийг төлөөлөн оролцож буй Отгонбаярын баг дөрөв хожиж хоёрдугаар байранд шалгарлаа.
Улаанбаатар хотоос төлөөлөн оролцож буй Ерөөлтийн баг хоёр оноотой гуравдугаар байранд оржээ.
Энэ жилийн шагайн харвааны наадамд шинэ залуу оролцогчидтой баг ууд их одтой байсан бөгөөд өнгөрсөн оны шилдэгээр шалгарч байсан харваачид өнөө жил оноолт байранд ороогүй байна. Түүнчлэн 60 аас дээш настай ахмадын баг, 7-14 настай хүүхдийн баг Улсын баяр наадмын шагайн харваанд оролцсоноороо онцлог байлаа гэж зохион байгуулагчид хэлж байна.
П.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж