Испанид 20 тонн гашиш хураав

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Испанид 20 тонн гашиш хураав

Цагдаагийнхны мэдээгээр Мароккоос гашиш хулгайгаар оруулж байсан гэмт хэргийн бүлгийг Испанийн цагдаагийнхан илрүүлжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээнээс үндэслэн гэмт хэргийн сүлжээний 65 хүнийг барьсан тухай AFP дамжуулжээ. Бараг 20 тонн мансууруулах бодис, таван бага оврын хөлөг онгоц, зуу орчим машин хураагджээ.
Баривчлагдсан хүмүүсийн дунд Испани, Марокко, Алжир ба Колумбийн иргэд байна. Цагдаагийн мэдээгээр тэд гашишаар Итали, Нидерландыг хангаж байсан бололтой.
AFP тэмдэглэснээр дэлхийн бусад цэгүүдээс Европт орж байгаа мансууруулах бодисийн ихэнх нь Испаниар дамждаг аж. Энд Хойд Африкийн гашиш, Латин Америкийн кокаины тухай яриа яригдаж байгаа юм.
Өнгөрсөн сарын сүүлчээр Испанийн эрх баригчид хиймэл наркотик болох 140 кг амфетимин ба экстази хурааж, 20 гэмт хэрэгтнүүдийг барьсан тухай мэдээлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж