
Харцага цолны даваа болох зургаагийн даваанд 16 –н бөх шалгаран барилдсанаас Даян аварга Г.Өсөхбаяр Аймгийн арслан Б.Заяамандахаар, Улсын Арслан Х.МөнхБаатар аймгийн арслан Т.Санчираар, Улсын заан Б.Ганбат аймгийн арслан Ч.Баянмөнхөөр, Улсын заан Б.Сайнбаяр Улсын гарьд Н.Ганбаатараар, Улсын залуу заан М.Өсөхбаяр Улсын харцага Д.Баасандоржоор, Улсын начин С.Мөнхбат Улсын заан М.Баяржавхлангаар, Цэргийн арслан А.Бямбажав Улсын арслан Д.Ганхуягаар давлаа. Улсын начин Т.Өсөх-Ирээдүй Улсын заан Д.Рагчаатай барилдахдаа барьц сонгон авч барилдахаар болсон ба хутгах мэх хийсэн боловч хариу зайлах мэхэнд нь орж өвдөг шороодсоноор зургаагийн даваа өндөрлөлөө.
Бичлэг үзэх
Б.Энхмандах